Энэ сарын 26-27-нд шилжих шөнийн 02.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 30-р байрны 212 тоотод оршин суух иргэн С, Ц нарыг хутгалан хөнөөж, онц хүнд хэрэг үйлдэгдсэн 30 настай Пүрэв овогтой Батбаярыг өчигдөр баривчилсан байна. Тодруулбал, онц хүнд гэмт хэрэгтэнг улс орон даяар шуурхай эрэн сурвалжилсаны дүнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулан, цагдан хорьж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.