Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өчигдөр орой 22.50 минутаас эхэлж, шөнийн 00.10 минутад өндөрлөж нэр дэвшигчидээ эцсийн байдлаар тодрууллаа. АН-ын ҮЗХ эхлэхээс өмнө ирц бүрдэхгүй нэлээд удсан бөгөөд тус намын даргын өрөөнд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Х.Тэмүүжин зэрэг фракциудын төлөөллүүд уулзалдаж санал солилцсон гэсэн мэдээлэл байна. Ингээд нэр дэвшигч нарын талаар мэдээлэл хүргэе. ҮЗХ-аас өмнө нэр дэвшихээр яригдау байсан олны танил эрхэмүүд нэр дэвшиж чадхааргүй үндсэндээ чийгдлээ. АН сонгуулийн тухай хуулиа мөрдөж, 16 эмэгтэй нэр дэвшигчийг дэвшүүллээ. Г.Эрдэнэтунгалаг, Б.Энхбайгаль, н.Энхсайхан, Ц.Оюунгэрэл, н.Мөнхцэцэг, З.Нарантуяа, Б.Сүрэнжав, Р.Бурмаа, Б.Булгамаа, Д.Арвин, Б.Байгалмаа, М.Батчимэг, Б.Мөнхтуяа, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Б.Ургамалцэцэг нарын 16 эмэгтэйг энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр боллоо. Эмэгтэйчүүд дундаа хамгийн их сонирхол татаж байгаа хүн нь Дуучин Г.Эрдэнэтунгалаг байлаа. Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын хорооны 33-р хуралдаанаар Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны тэргүүн Л.Цандэлэгийг 83 хувийн саналаар нэр дэвшүүлэхээр болсон ҮЗХ дээр түүнийг жийж Дуучин Г.Эрдэнэтунгалагийг дэвшүүлэхээр боллоо. Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Сонгинохайрхан дүүргийн намынхаа анхан шатны байгууллагаас гарч ирж чадаагүй унасан ч түүнийг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлэхээр болжээ. Тодруулбал, Кёкшүюзан Д.Батбаярыг жийж, Л.Эрдэнэчимэгийг оронд нь нэр дэвшүүлэхээр болсон байна. Мөн үүнээс гадна олны хамгийн их анхаарлыг татаж байсан зүйл нь оффшор данстай хүмүүсийг нэр дэвшүүлэхгшй хэмээн УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдсэн ч ҮЗХ-ны хурал дээр З.Энхболд даргын "бяр" дутаж олны дэмжлэг хүлээсэн С.Баярцогтыг нэр дэвшүүлэхээр батламжлав.
Үүнээс гадна өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байсан МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг намын нөхөд нь УИХ-ын ээлжит сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна. 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах сүүлчийн өдөр зарим гишүүд нэрээ татаж, зарим нь жийгдсэн ҮЗХ боллоо. Хуульд заасан хугацаандаа багтаж, намууд өчигдөр шөнө дөл болтол хуралдан, нэр дэвшигчдээ тодрууллаа. Харин одоо МАН, АН хоёрын аль тойрогт ямар ямар хүмүүс тулж байгаа талаар мэдээлэл хүргэе.
\
\