УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшихээр горилогчдын нэрсийг намын анхан шатны байгууллагаас тодруулж эхэлсэн билээ. Тэгвэл Орхон аймгийн АН-аас УИХ-ын нэр дэвших магадлал өндөртэй байсан М.Батчимэг гишүүн нэрээ татан авсан байна. Мөн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар УИХ-д нэр дэвших эрхийг намынхаа анхан шатны байгууллагаас авч чадаагүй тухай эх сурвалжууд мэдээлж байна. Маргааш буюу энэ сарын 27-ны өдөр АН-ын ҮЗХ-ны хурлаар уг нэрс эцэслэгдэж, УИХ-д нэр дэвшигчдийн нэрс албан ёсоор баталгаажих ёстой аж.
М.Батчимэг гишүүн нэрээ татжээ
2016-05-26 12:54:00