8o
Улаанбаатар хот
mobile menu

Талийгаач нөхөртөө "Хайр нь гялс төрчихөөд гэртээ очно оо” гэж хэлж байжээ

2015-11-29 11:57:00

Нийслэлийн нэгдүгээр төрөх буюу “Өргөө” амаржих газарт амаржихаар очсон эх, хүүхэдтэйгээ хамт эндсэн хэрэг энэ сарын 21-ний өдөр гарсан.

Талийгаачийн ар гэрийнхэн эл хэргийг эмч нарын хариуцлагагүй байдлаас болсон хэмээгээд хууль хяналтын байгууллагад хандаад байгаагаа илэрхийлсэн. Харин “Өргөө” амаржих газрынхан болон НЭМГ-ынхан талийгаачийн задлан шинжилгээний хариу гартал ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд одоогоор гэр бүлийн зүгээс ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.

“Хайр нь гялс төрчихөөд гэртээ очно оо”...

Энэ бол талийгаачийн энэ сарын 20-ны өдөр нөхөртөө  хэлсэн сүүлчийн үгс байлаа. Талийгаач хамгийн сүүлд энэ сарын 21-ний өдрийн 16:00 цагийн үед ургийн зүрхний бичлэг хийлгэсэн талаараа бичээд холбоо тасарсан бөгөөд тэр оройдоо нас барсан билээ.

Талийгаач эмэгтэй төрхийн хүндрэлээр үү, эмч нарын хариуцлагагүй байдлаас болсон уу гэдгийг тун удахгүй шүүх шинжилгээ тогтооно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment