Өвөрхангай аймгийн Ардчилсан нам өчигдөр хуралдаж 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулжээ. Хуралдааны санал хураалтын дүнгээр С.Дэмчиг 91.3 хувь, Л.Бат-Орших 57.6 хувь, Даваабаяр нарыг 50 хувиар УИХ-д нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Тус хороо энэхүү нэрээ тавдугаар сарын 27-нд болох Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороонд оруулах юм.
Өвөрхангай аймагт өрсөлдөх АН-ын нэр дэвшигчид тодорчээ
2016-05-26 12:07:00