Энэ сарын 26-27-нд шилжих шөнө нэгэн гэр бүлийн дөрвөн хүнд халдсан хэрэг гарсан талаар бид мэдээлэлсэн. Гэмт этгээд гэр бүлийн дөрвөн гишүүний хоёрынх нь аминд хүрч, бусдынх нь биед гэмтэл учруулсан юм. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, хошууч Ц-г аавтай нь хамт хутгалж амь насыг нь бүрэлгэсэн. Харин ээж, ахынх нь биед гэмтэл учруулж, гэмтсэн иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ.
Энэ хэргийг үйлдсэн хэрэгт холбогдуулан шалгахаар П.Батбаяр гэгчийг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна. Сэжигтэн этгээд нь 30 настай, 170 см орчим нуруутай, махлагдуу биетэй, хөндлөн оёдолтой доогуураа манжатактай гялгар хар өнгөтэй малгайтай куртик /малгай нь үсгүй/, хар өнгийн хилэн материалтай, баруун өвдгөн дээр цонхны завсар шахдаг хөөс хатаж наалдсан өмд, ул хэсэг нь цагаан, хар өнгөтэй хар өнгийн кеттэй явж байж болзошгүй.
П.Батбаярын хаана байгаа талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага өндөр үнээр худалдаж авна гэв.
Холбогдох утас: Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн /94945413, 96167705/, цагдаагийн хурандаа З.Гомбо /99197089/, дэд хурандаа С.Баянмөнх /88119413/, мөрдөн байцаагч, ахмад У.Амартүвшин /99102767/, эрүүгийн төлөөлөгч, ахмад М.Бат-Эрдэнэ /88850880/.