Хөх тэнгэрийн гудамжны авто замын зорчих хэсгийг засварлах ажил эхэлжээ. Уг ажлыг Наранбулаг Хан ХХК гүйцэтгэж буй бөгөөд Токиогийн гудамж, Сансарын ШТС-аас урагш, Залуучуудын гудамж хүртэл 623 м авто замыг энэ сарын 27-ны өдрийн 22:00 цагаас 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл бүрэн хааж суурь болон өнгө асфальтбетон хучилт хийх юм байна. Иймд зам хааж буй дээрх хугацаанд та бүхэн өөр замыг сонгон зорчино уу гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.




