8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭЛЭНГИЙН СОНГОГЧДЫН ЯЗГУУР ЭРХЭД БҮҮ ХАЛД !

2016-05-24 16:04:00

Сонгуулийн халуун өрсөлдөөн эхэлж буй эгзэгтэй үед эрх баригч Ардчилсан намын дарга З.Энхболд улс төрийн харалган мэдэгдэл хийсэнд Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид нэн харамсан бухимдаж байна.

Манай нутгийн унаган хүү, Сэлэнгэдээ төдийгүй улсдаа зартай тариаланч Сангажавын удам Баярцогтыг Сэлэнгийнхэн Монгол төрд хэрэгтэй, ирээдүйтэй түшээ хэмээн үнэлж, Ардын Их Хурлын депутатаар анхлан, дараа нь Улсын Их Хурлын гишүүнээр дөрвөнтөө сонгож, 18 жилийн туршид   нийтдээ 5 удаа түүнийг элч төлөөлөгчөөрөө төрдөө илгээсэн.

Тэрээр 1990 оны цагаан морин жилийн хувьсгалын шинэчлэгч үзэл санааг тээгчдийн нэг нь байж, тухайн үедээ нэг намын дайчин туслагч, бэлтгэл хүчин гэгдэж байсан 240 мянга гаруй гишүүнтэй Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийг өөрчлөн зохион байгуулалцаж, шинэ Үндсэн хуулийг батлалцан, эзэн богд Чингис хааны хөшөөг төрийн ордны өмнө залуулж, 3 парламент, 4 Засгийн газар дамжсан ч шийдүүлж чадаагүй Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулалцаж, ОХУ-д төлөх их өрийн үлдэгдлийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр шийдүүлсэн гавьяа чухамдаа С.Баярцогтод хамаарна.

С.Баярцогт 23-хан настайдаа Монгол Улсын анхны ардчилсан парламент болон Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж, Сангийн сайд, Байгаль орчны сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга зэрэг өндөр хариуцлагатай албан тушаалуудыг нэр төртэй хашиж, төсөв, татвар, банк, санхүүгийн шинэтгэл хийх, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг Монгол төрийн бодлогод нутагшуулах, нутгийн удирдлага, засаг захиргааны бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зэрэг бодлогын суурь шинжтэй өөрчлөлтүүдийг санаачлагч, хэрэгжүүлэгч нь байж төрийн зүтгэлтний хувьд ихээхэн туршлага хуримтлуулсан, үе үеийн парламентэд манлай болж ирсэн төрийн түшээ, жин дарах улс төрчийн нэг.

Түүний төрд зүтгэсэн туршлага, орос, америк, монгол, германы нэр хүндтэй их сургуулиудад эзэмшсэн өндөр боловсрол, онож алдсан замнал нь хувь хүнийх нь төдийгүй Монголын төрийн капитал болохуйц үнэ цэнтэй гэж нутгийн бид ойлгодог. 

Энэ мэтчилэн Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжил шинэчлэлтэй холбоотой хууль, эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулан батлуулах, парламентат ёсыг төлөвшүүлэн бэхжүүлэх, улс эх орны шинжтэй томоохон төсөл хөтөлбөрийг батлуулах, намын бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд түүний оруулсан хувь нэмэрийг бид өндөрөөр үнэлдэг.

            Гэтэл сүүлийн үед түүний талаар эх орноо худалдсан, эрлийз хурлийз гэх мэтээр цоллон, ор үндэслэлгүй гүтгэлгийн чанартай зүйлээр олон нийтийн толгойг эргүүлэх, тэдний дэмжлэгийг авах, нийгмээр нь жигшээх, нэр хүндийг нь унагах зорилгоор хэвлэл мэдээллийг хэрэгслийг ашиглах, дайрч доромжлох явдал хэрээс хэтэрч, түүнийг нь манай намын тодорхой эрх мэдэл бүхий хүмүүс дэвэргэж, өөгшүүлэх, санхүүжүүлэх явдал байгааг бид удаан харж, тэвчиж ирсэн.

Ялангуяа энэхүү бусармаг үйлдэл нь сөрөг хүчний зүгээс бус, манай намын журмын нөхөд, фракцуудын зөрчилөөс гарч, удаа дараа увайгүй үйлдэл хийгдэж байгаад Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид бид гүнээ харамсаж байна.

УИХ-ын болон Орон нутгийн сонгууль хаяанд ирчихсэн энэ хариуцлагатай цаг үед өөрсдийн намын зүгээс намын лидерийг гутаан доромжлох, улмаар намын нэр хүнд, ээлжит сонгуулийн дүнд сөргөөр нөлөөлөх зохион байгуулалттай үйл ажиллагаа явагдаж байгаад гүнээ харамсаж байна.

 Сэлэнгэ аймгийн Ардчилсан намынхан бид энэ хүнийг тугаа болгож, түүний үйл хэргийг талархан дэмжиж ирсэн төдийгүй бид өөрийн гэсэн бааз суурьтай, эв нэгдэлтэй, өдий зэрэгтэй яваа нь манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Баярцогтыг гавъяа зүтгэл гэдгийг бид хэлэх хэрэгтэй.

Сэлэнгэчүүд өнөөдрийг хүртэл С.Баярцогтыг төрд сонгон илгээсэндээ харамсаж байгаагүй. Түүний хийсэн бүтээсэн ажилтай холбоотой элдэв шүүмжлэл байдаг. Гэвч Баярцогт нэрээ хичээж бусдын ард суулгүй асуудлыг томоор харж, ажлыг урагшлуулахын төлөө хүнд хэцүү шийдвэрүүд гаргаж ирсэн учир шүүмжлэгчдийн бай болж байна гэж бид хардаг. Мэдээж түүнд алдаа дутагдал бий. Гэхдээ төрийн төлөө хар багаасаа зүтгэхдээ хийсэн бүтээсэн нь алдсанаас нь хавьгүй илүү гэж бид одоо ч итгэж байна.

Бид үе үеийн сонгуульд хүч гарган зүтгэж, олон олон ялалт ялагдлыг амсаж ирэхдээ, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, эв нэгдлийн төлөө зүтгэж ирсэн. Энэ намыг улс орныг жолоодох хэмжээний хүч чадалтай, илтгэл үнэмшилтэй нам болгох гэж зүтгэж ирсэн. Гэтэл нам эв нэгдэлгүй, дотоод зөрчил тэмцлийнхээ уршигаар унаж, бусдын өгөөш болж ирсэн гашуун түүхийг үргэлж санах явах учиртай.

Намын эв нэгдэл, дотоод сахилга батыг чандлан сахих үүрэгтэй намын дарга, удирдлагууд, намын удирдах дээд байгууллага өнгөрсөн хугацаанд түүнийг дайрж, доромжилж байхад нүд чихгүй мэт байхын сацуу сонгууль хаяанд тулсан энэ цаг мөчид ийнхүү зүй бус мэдэгдэл гаргаж байгаад бид эгдүүцэн хүлээн авч байна.

Түүнийг сонгуульд нэр дэвшүүлэх эсэхийг З.Энхболд дарга та ганцаараа шийдэхгүй. Нэр дэвшүүлэх асуудлыг намын дунд шатны байгууллага болох Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын хороо, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо хэлэлцэн олонхиороо шийддэг хууль, журамтай. Харин С.Баярцогтыг ном журмын дагуу нэр дэвшээд ирвэл сонгох уу, хариуцлага тооцох уу гэдэг нь Сэлэнгийн сонгогчид бидний мэдэх хэрэг. Тиймээс Ардчилсан намын дарга та олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яаран сандран мэдэгдэл хийж, Сэлэнгийн сонгогчдын язгуур эрхэд бүү халд!   

С.Баярцогтыг их улс төрөөс шахан зайлуулах зорилготой өрсөлдөгчдийнхөө зохион байгуулалттай дайралтыг тэр зоригтой давж, ард түмнийхээ итгэлийг дахин өвөрлөн Монголын төрд цаашид ч зүтгэнэ гэдэгт журмын нөхөд бид итгэлтэй байна.    

Хэдхэн хоногийн дараа хувь заяагаа шийдүүлэх сонгуулийн хариуцлагатай энэ цаг үед хувийн өчүүхэн жижиг эрх ашгаа хойш нь тавьж, улс эх орон, нам эвслийнхээ тогтвортой, эв нэгдлийг хангах талаар анхаарч ажиллахыг бид шаардаж байна.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ХОРООНЫ ГИШҮҮД

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
дандаа соц декүүд ,хэцүү нэртээс албан тушаал горьдож авсан тэр хүний сүүдэрт амьдарч байсан хүмүүс байна сэлэнгийн ан олон гишүүнтэй 54-хөн хүн зөвхөн хэцүү нэртийн гэр бүлийг л төлөөлнө тэр хүмүүс л байна
2016/05/25 103.17.108.42
зочин
Баярцогт өөрөө бичүүлчихсэн л байна шдээ
2016/05/25 103.17.108.42
зочин
Баярцогт өөрөө бичүүлчихсэн л байна шдээ
2016/05/25 103.17.108.42
зочин
Сэлэнгийнхэн Баярцогттой нийлж хулгай хийхээ зогсоовол монголын ард түмэн 1 удаа ч болов гэдэс цадах байхдаа нүдээ нээ сэр Сэлэнгэчүүдээ .Хулгайлсан юмаараа та нарыг цатгаж байжээ. Та нарын 23тай илгээсэн элч чинь хулгайч бөгөөд хулгайлснаа ч мэддэггүй юм
2016/05/25 103.17.108.42
Ашгүй дээ Сэлэнгийнхэн байдаг л юм байна энэ залууг мөн ч их муулцгааж байна да
2016/05/25 103.17.108.42
zochin
zahialgaar bichdegee bolioch hulgaich hun shiitgelee amsah ni zuv
2016/05/25 103.17.108.42
zochin
zahialgaar bichdegee bolioch hulgaich hun shiitgelee amsah ni zuv
2016/05/25 103.17.108.42
Гана
Овоо шүү. АН-д ардчилал байдаг юм байна. Гишүүд нь дуугардаг юм байна. Үнэндээ Баярцогтыг мөн ч их зулгаалаа.Одоо болимоор юм. Баярцогт ч гэсэн албан ажлаа өгөөд амрах цаг болжээ. Миний хувьд энэ хүнийг муу хүн гэж боддоггүй. Монголын төрд олон жил зүтгэс
2016/05/25 103.17.108.42
Selenge bol talaas iluu n hujaanuud amidardag.hujaa hujaagaa hamgaalaad suid maid.Hujaanuud mongolchuudiig bodvol ami negtei .
2016/05/25 103.17.108.42
zochin
Selengiinheen nudee neegeerei naad BAYARTSOGT chin eh oron gazar shoroo ed baylag hamag yumaa zarchaad uuruu haashaa ch hamaagui yavahad belen hun shuu ta nar bitgii hoshgorood bai bitgii bayrla za udahgui nugel n il tod bolno ooo luivarchin mini
2016/05/25 103.17.108.42
zochin
bayartsogtiig demjihgui bna.ene ta nariig bish eh ornoo hudaldsan urwagch hun, ta nariig ch gesen 1 udur hudalchihaad yawaad uguh hun shuu dee. gadnii gar hul bolson iim humuusiig niigmees tsewerleh heregtei. ta nar mungu alban tushaal uguud bgaa yumuu, t
2016/05/24 103.17.108.42
zochin
bayartsogtiig demjihgui bna.ene ta nariig bish eh ornoo hudaldsan urwagch hun, ta nariig ch gesen 1 udur hudalchihaad yawaad uguh hun shuu dee. gadnii gar hul bolson iim humuusiig niigmees tsewerleh heregtei. ta nar mungu alban tushaal uguud bgaa yumuu, t
2016/05/24 103.17.108.42
zochin
Magadgui Bayartsogtiig hedhen hun demjeeg baih shig .Mongolin ard tumen asar ih bayalgaa hariihand aldchihsandaa haramsaj buhimdaad bna daa.
2016/05/24 103.17.108.42
52hon hun bnashdee. Hujaa bayartsogtoos offshor mungunuus ni hurtsen humuus bna. Bitgii daldgana. Bayartsogtoi chine alna shuu
2016/05/24 103.17.108.42
irgen
Bi selengiinh demjihgui e bayartsogtiig. Selengiin ardchilsan namiinhan gej yasan uruvdultei humuus bdag yum be
2016/05/24 103.17.108.42
Дорж
Ард иргэдээ тэнэг гэвэл би тэнэг болно.Хамгийн гол нь иргэд маань ирээдүйн үр хойчийнхоо төлөө бус өнөөгийн мөнгөний өнгийг урвагчдын ятгалгат нүдээр харж байгаад харамсч байна.Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээ, ТТ гэрээ, ер нь Баярцогитын үйлдэл бүхэн таны
2016/05/24 103.17.108.42
Zochin
Shaamariin hujaanuud l gariin useg zuraa biz!!!
2016/05/24 103.17.108.42
ta hediin bugs dolooh yah ve.mongol uls oyu tolgoigui 5 tolgoigui boloh shahlaa sh tee.henii gaviya ve gedeg shig l yum
2016/05/24 103.17.108.42
zochin
End gariin useg zursan humuusiin neg taldaa bol bi zub gej bodoj bna.Daanch ta nariin itgel unemshil chini mun hol zuryytei bna daa.Ta nariig bitgii hel mongoliin ard tumniig 21000 hubisagchtai bodoltoor mad tabij chadaj bgaa yum chini.Nutag negt ah duude
2016/05/24 103.17.108.42
oo
iim olon hun doloodog bol bugs arisgui shaham bgaa baihdaa
2016/05/24 103.17.108.42
OOO
Сэлэнгийн хужаагийн шээснүүд л гарын үсгээ зураа биз ! Гарал үүсэл нэг хүмүүс.
2016/05/24 103.17.108.42
нутгийн хүн
Эх орноо худалдсан гэдэг ор үндэстэй Эрлийз хурлийз гэдэг ор үндэстэй Энхболдын шийдэл ортой үндэслэлтэй Энд байгаа гарын үсэгнүүд бол харин орлон зурагдсан талтай
2016/05/24 103.17.108.42
t1t
t1t
2016/05/24 103.17.108.42
irgen
Hunii erhend haldada bga ayum bishuu tiim l yum bol buh luiwarchidaa shalgaach dee
2016/05/24 103.17.108.42
mah
bitgii gorid
2016/05/24 103.17.108.42
zochin
selengin ard irged oor bodoltoi baigaa bailgui dee. eh ornoo bodson ch. bayartsogt darga naraa daramtalj baahan garin useg zuruulj dee hoorhi.
2016/05/24 103.17.108.42
zochin
selengin ard irged oor bodoltoi baigaa bailgui dee. eh ornoo bodson ch. bayartsogt darga naraa daramtalj baahan garin useg zuruulj dee hoorhi.
2016/05/24 103.17.108.42
zochin
selengin ard irged oor bodoltoi baigaa bailgui dee. eh ornoo bodson ch. bayartsogt darga naraa daramtalj baahan garin useg zuruulj dee hoorhi.
2016/05/24 103.17.108.42
зочин
тэнэгүүд
2016/05/24 103.17.108.42
Зочин
Манай нутагт 52 хон хүн байдаггүй юм. Шалгуулах хэрэгтэй. Тэгээд л буруугүй бол учир шалтгаан нь гараад л ирнэ ш дээ.
2016/05/24 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment