8o
Улаанбаатар хот
mobile menu

”Гацуурт”-ын Л.Чинбат ирвэсний хамгаалагч залуугийн мэдээллийг 10 саяар худалдан авахаа мэдэгдлээ

2015-11-28 17:13:00

Байгаль хамгаалагч залуу амиа алдсан хэрэгт олон нийт төдийгүй УИХ-ын зарим гишүүн хүртэл анхаарлаа хандуулж байгаа.Талийгаач залуу нийслэл дэх гэрээсээ "Машинаа гаражид хийгээд ирье" хэмээн гараад зургаан хоногийн дараа Хөвсгөлөөс амиа алдсан байдалтайгаар олдсон юм. Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Н.Алтанхуяг нар энэ хэрэг дээр хамтарч ажиллахаа мэдэгдсэн. Энэ нь гадны нөлөөтэй хэмээн ар гэрийнхэн нь үзэж, цагдаагийн байгууллагаас гомдол гаргаад байгаа билээ. Гомдлын дагуу УМБГ-аас ажлын хэсэг байгуулагдан байгаль хамгаалагч залуугийн амиа алдсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Тэгвэл талийгаач залуугийн амиа алдсан хэрэгт "Гацуурт"-ын Л.Чинбат анхаарлаа хандуулж эхэлжээ. Тэрбээр өөрийнхөө фэйсбүүк хуудаснаа "Талийгаач залуугийн амиа алдсан талаарх мэдээллийг өөрийн зүгээс 10 сая төгрөгөөр худалдан авна" гэж бичжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment