8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын сонгуулийн зардалд 4.4 тэрбумыг зарцуулахаар боллоо 

2016-05-23 11:20:00

Үндэсний аудитын газраас 2016 оны УИХ-ын сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 3.4 тэрбум төгрөгөөр тогтоосон. Сонгуулийн тухай хуульд заасанчлан Үндэсний аудитын газар нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын хэмжээг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтоох ёстой. Энэ дагуу зардлын хэмжээг эцэслэн тогтоож, www.audit.mn цахим хуудсаараа дамжуулан нийтэд зарлажээ. Үндэсний аудитын газраас тогтоосноор 2016 оны УИХ-ын сонгуульд нам, эвсэл тус бүрээс зарцуулах дээд хэмжээ 3.4 тэрбум төгрөг байх бол нэр дэшигчээс тойрогтоо зарцуулах хэмжээг аймаг тус бүрээр тогтоож байсан. Тодруулбал нэр дэвшигчид 172-378 сая төгрөг зарцуулахаар юм байна. Өмнө нь зардлын хэмжээг СЕХ тогтоодог байсан. Өнгөрөгч 2012 оны сонгуульд нам, эвслийн зарцуулах хэмжээг 9.6 тэрбум төгрөгөөр тогтоож байсан бол энэ удаад Үндэсний аудитын газар гурав дахин бага хэмжээгээр тогтоосон. Гэтэл дээрх хэмжээ нэг тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа аж. Учир нь сонгуулийн тойргийн хэмжээг нэмж баталсантайгаар зардлын хэмжээ ийн өсчээ.УИХ өнгөрсөн онд Сонгуулийн тухай хуулийг батлахдаа 2016 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор буюу 76 гишүүний 48 нь тойргоос, 28 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдохоор заасан байсан юм. Гэвч Үндсэн хуулийн цэцэд нэр бүхий иргэд гомдол гаргаснаар Цэц “76 гишүүний 28 нь намын нэрсийн жагсаалтаар УИХ-д сонгогдож байгаа нь Үндсэн хуульд заасан холбогдох заалтуудыг зөрчжээ” хэмээн үзэж УИХ шийдвэрийг нь хүлээн авснаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Улмаар УИХ-ын сонгуулийг жижиг 76 тойрогт зохион байгууллахаар шийдвэрлэсэн. Иймээс 2016 оны УИХ-ын сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээ 4.4 тэрбумыг зарцуулахаар боллоо. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment