8o
Улаанбаатар хот
mobile menu

Онц ноцтой гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа П.Батбаярыг эрэн сурвалжилж байна

2015-11-28 15:01:00

Цагдаагийн алба хаагч эмэгтэйн гэр бүлийнхэнд халдаж, хоёр хүний амь насыг бүрэлгэж, хоёр хүнийг хүнд гэмтээсэн онц ноцтой хэрэг өнгөрсөн шөнө гарсан талаар бид мэдээлсээр байгаа. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, хошууч Ц-г өнгөрсөн шөнө 02.00 цагийн үед аавтай нь хамт гэрт нь хутгалж, амийг нь хөнөөсөн. Гэмт этгээд хохирогчийн ээж, ахыг нь бас хутгалсан бөгөөд тэдний биеийн байдал нь хүнд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэгвэл уг хэрэгт холбогдуулан шалгахаар Пүрэв овогтой Батбаяр /РД:ХГ85041913/-ыг улсын хэмжээнд эрэн сурвалжлаж байна.  

Энэхүү сэжигтэн этгээд нь 30 настай, 170 см орчим нуруутай, махлагдуу биетэй, хөндлөн оёдолтой доогуураа манжатактай гялгар хар өнгөтэй малгайтай куртик /малгай нь үсгүй/, хар өнгийн  хилэн материалтай, баруун өвдгөн дээр цонхны завсар шахдаг хөөс хатаж наалдсан өмд,  ул хэсэг нь  цагаан, хар өнгөтэй  хар өнгийн кеттэй явж байж болзошгүй. П.Батбаярын хаана байгаа талаарх мэдээллийг өндөр үнээр худалдаж авах гэнэ.

Холбогдох утас: Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн /94945413, 96167705/,  цагдаагийн хурандаа З.Гомбо /99197089/, дэд хурандаа С.Баянмөнх /88119413/, ахмад  У.Амартүвшин /99102767/,  эрүүгийн төлөөлөгч, ахмад М.Бат-Эрдэнэ  /88850880

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment