УИХ-ын гишүүдийн хувийн гар утсанд өчигдрөөс эхлэн 12-345 гэсэн дугаараас дуудлага ирж эхэлсэн байна. Энэхүү дуудлага холболт БНХАУ-аас хийгдсэн байна. Энэхүү дуудлага хийсэн дуу хоолой нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан гэнэ. Тэрбээр УИХ-ын гишүүд рүү дуудлага хийх дээ "С.Баярцогтыг нэр дэвшүүлж болохгүй" гэх утга, агуулгатай зүйл ярьсан гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин твиттерт ийнхүү жиргэжээ. Уг дуудлагыг ямар учиртай дуудлага байсан болохыг тодруулахаар албаны хүмүүс ажиллаж байгаа юм байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоолойгоор хятадаас дуудлага хийжээ
2016-05-19 15:44:00