8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Ханбаатар: Маш их согтсон байсан болохоор юу ч санахгүй байна

2015-10-01 15:22:00

Төв аймгийн Баянчандмань суманд аймшигт хэрэг гарч, олныг цочирдуулаад байгаа билээ. Тодруулбал энэ сарын 24-нд тус сумын нөлөө бүхий хариуцлагатай албан тушаалтнууд 25 настай Б бүсгүйг зэрлэгээр хүчирхийлж, хөдөө хээр аваачин орхисон хэрэг гарсан байна. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд сэжигтнээр гурван хүнийг шалгаж эхлээд байгаа аж. Тэдний нэгийг энэ хэрэгт холбогдуулан хорьсон бол нөгөө хоёрыг нь гадуур байцааж байгаа юм. Цагдаагийн эх сурвалж “Шүүхийн шинжилгээний дүгнэлтийг хүлээж байгаа. Х гэх иргэнийг энэ хэрэгт холбогдуулан хорьсон” хэмээн мэдээлсэн юм.  Энэ хэрэгт сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгчийг саатуулан шалгаж байгаа билээ. Мөн түүнтэй хамт Ариунболд гэгч залууг гадуур байцааж байгаа бөгөөд тэд урдаас үгсэн тохиролцож эл муухай аймшигт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлээд байгаа юм. Хохирогч эмэгтэйг худлаа хэлж дагуулж явсан тэд айлд очоод улмаар архидан согтуурсны улмаас бүсгүйг зэрлэгээр зодож, балмадаар хүчирхийлсэн байх гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж, тогтоохоор ажиллаж байна. Сэжигтэн Б.Ханбаатарын хувьд машиндаа согтуу, тасарсан байдалтай олдсон бөгөөд тэрбээр анхны мэдүүлгээ өгч эхэлсэн, “Маш их согтсон байсан болохоор юу ч санахгүй байна” хэмээн мэдүүлжээ. Түүнийг Төв аймгийн урьдчилан цагдан хорих төвд саатуулсан байгаа юм. Тэрбээр Баянчандмань сумын Засаг даргын орлогчийн албыг 2013 оноос хойш хашиж байгаа аж. Гэхдээ тэднийг ийм хэрэг хийх хүмүүс биш хэмээн нутгийнхан нь ихэд гайхаж, итгэхгүй байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Shuumar
Muu lalar chamaig ingej hel gej umguulugch mal chini helee yu? Chamaig shorond mahaa ergetel hoshnogoduulaad hewtej baihiig chini harnaa!!!!
2016/01/11 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment