8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирвэс хамгаалагчийн хэргийн талаар Олон улсын 49 эрдэмтэд хамтран мэдэгдэл гаргажээ

2015-11-27 15:04:00

Ирвэс хамгаалах сангийн биологич 27 настай залуу учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач Л нийслэлд амьдардаг байсан бөгөөд энэ сарын 5-нд “Машинаа гараашдаа тавьчихаад ирье” хэмээн гэрээсээ гараад сураггүй болжээ. Зургаан хоногийн дараа Хөвсгөл далайн эргээс машиныг нь аймгийн цагдаа олсон юм. Ирвэс хамгаалах сангийнхан уг явдлыг бусдын дарамт шахалтын улмаас болсон гэж мэдэгдэж байгаа. Талийгаач тус санд биологич мэргэжлээр ажиллаж байсан бөгөөд цоохор ирвэсийн үндсэн идэш болох янгирын судалгааг Монголд анх удаа хос ажиглагчийн аргаар амжилттай эхлүүлж, олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд судалгааны бүтээлүүдээ хэвлүүлж байжээ. Юутай ч хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд энэ хэрэгт Мөрдөн байцаах газраас ажлын хэсэг гарсан аж. Тэгвэл ирвэс хамгаалагч талийгаач Лхагвасүмбэрэлийн хэрэг олон улсын байгаль хамгаалагчдын анхааралд өртөж эхэлжээ. Түүний хэргийг бүрэн, ил тод илрүүлэхийг уриалсан веб сайт нээгджээ.  Мөн Лхагвасүмбэрэлийн хэргийг маш нухацтай шалгахыг уриалж олон улсын 37 их сургууль, байгууллагын 49 эрдэмтэд хамтран мэдэгдэл гаргасаныг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл уламжиллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mark
um7orX http://www.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com
2016/05/13 103.17.108.42
жинхэнэ эх оронч үзэлтэй,жинхэнэ байгаль хамгаалагч,ан амьтан хамгаалагч.залуус амаараа биш үйлдлээрээ энэ хүн шиг баймаар юм.
2016/02/23 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment