Ирвэс хамгаалах сангийн биологич 27 настай Л гэх залуу учир битүүлгээр амиа алдсан хэрэг энэ сарын 11-ний өдөр гарсан. Тэрбээр энэ сарын 5-ны өдөр автомашинаа тавихаар гэрээсээ гараад сураггүй болсон ч цогцос нь зургаан хоногийн дараа Хөвсгөл нуураас олдсон юм. Түүний үхэлд ар гэрийнхэн нь болон “Ирвэс хамгаалах сан”-гийнхан уул уурхайн компаниудыг сэжиглэж байгаа. Энэ талаар өнөөдөр Ирвэс хамгаалах сан, Байгаль орчны иргэний зөвлөл, Аргаль, агнуур судлалын төвийн төлөөллүүд мэдээлэл хийлээ. Тэд “Талийгаач Л өмнө нь гурван удаа бусдад барьцаалагдаж, амиа алдаж шахаж байсан. Энэ тухайгаа тэрээр ажлын газрынхандаа тухай бүр мэдээлж байсан гэх бөгөөд “Ирвэс хамгаалах сан”-гаас түүний амь насыг нь хамгаалах хүсэлтийг цагдаагийн байгууллагад тавьсан” хэмээн мэдэгдлээ. Харамсалтай нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс гэмт хэргийн бүрдэлгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгосон аж.
Талийгаачийг өмнө нь гурван удаа амийг хөнөөх гэж оролджээ
2015-11-27 14:48:00