Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд Баянзүрх дүүрэгт гэр бүлийн дөрвөн хүнд халдаж хоёрынх нь амь насыг хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ. Хэрэг шөнийн 02:00 цагийн үед гарсан бөгөөд одоог хүртэл гэмт этгээдийг олоогүй, эрэн сурвалжилсаар байна. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар уг хэрэг нь ахуйн маргаанаас үүдэлтэй бөгөөд нас барсан хоёр хүний нэг нь цагдаагийн албан хаагч байжээ. Тодруулбал Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн ахлах хэрэг бүртгэгч хошууч Ц-г аавтай нь хамт хөнөөжээ. Харин ээж болон ахыг нь нэлээн хүнд гэмтээсэн байна. Гэмтсэн хоёр хүн нь Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Цагдаагийн хошууч эмэгтэйг аавынх нь хамт хөнөөсөн хэрэг гарлаа
2015-11-27 13:35:00