Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үгээ хэлж байна. УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд хэлэхдээ "СЕХ-ны өргөн барьсан төсөлтэй танилцсан. УИХ-ын тойрог, мандатыг хуваарилахдаа хүн амын тоо, нутаг дэвсгэр, байршлыг харгалзан үзнэ гэж хуульд заасан байгаа. Гэхдээ СЕХ зарим хэсэгт хуулийн энэ заалтыг бариагүй байна. Тухайлбал, Дорнод аймаг 76700 хүн амтай, 123600 км2 газар нутагтай. Хэнтий 72500 хүн амтай, 80300 км2 газар нутагтай. Гэтэл Дорнодод хоёр мандат, Хэнтийд гурван мандат хуваарилагджээ.Шударга бус байна" гэж хэлэв. Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах талаар дараах зүйлийг хэллээ.
Д.Лүндээжанцан: Ямаа тэмээ хоёр шиг юм оруулж ирсэн байна, ичиж байна нөхөд өө
2016-05-12 13:11:00