Монгол гэлтгүй дэлхий даяараа хөрөнгө мөнгөө нуусан оффшор данстануудын талаар мэдээлэл цацагдаж эхлээд удаагүй байна. Өнөөдөр цахим мэдээлэлийн хэрэгслээр монголын 49 хүн дээр нэмээд УИХ-ын гишүүн Лу.Болд, С.Эрдэнэ, Ч.Улаан, Монгол банкны захирал асан Д.Пүрэвдоржийн хүү Д.Хангал, Байгаль орчны яамны сайд асан У.Барсболд, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэгийн хүү О.Содбилэг нар нэмэгдлээ гэсэн мэдээлэл гарсан. Бид энд нэр дурьдагдсан гишүүдээс энэ талаар тодруулахаар холбогдож байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэнээс энэ талаар тодруулахахад "Надад оффшор данс байхгүй. Би тийм юм мэдэхгүй. Сонгууль дөхөж байгаа энэ үед нэгнийгээ ингэж харлуулахаа болих хэрэгтэй" гэв. Харин УИХ-ын гишүүн О.Содбилэгтэй холбогдох гэсэн боловч утсаа авахгүй байна. Нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Л.Болдтой холбогдож, энэ талаар тодрууллаа.
Л.Болд:Надад оффшор данс огт байхгүй
2016-05-11 18:07:00