Энэ дэлхийн эхийн хэвлийгээс гурвуулаа төрнө гэдэг ховор хувь заяа. Тэгвэл нэгэн өдөр мэндэлсэн ихрүүд нэгэн өдөр амьдралаа зохиож, гал голомтоо бадраасан байна. Тодруулбал Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд мэндэлсэн гурван ихэр ах дүүс өчигдөр буюу билгийн тооллын 16-ны өдөр хуримаа хийжээ. Ихрүүд 29 настай бөгөөд Баруун-Урт хотын “Кристалл” хуримын ордонд гэрлэх ёслолоо үйлдсэн байна. Тэднийг Ц.Өлзиймөнх, Ц.Өлзийжаргал, Ц.Өлзийбаатар гэдэг бөгөөд зургаан хүүхэдтэй айлын отгон хүүхдүүд аж. Ихрүүд дээрээ гурван эгчтэй бөгөөд нөгөө хоёр нь Ц.Өлзийжаргалыгаа “ахаа” хэмээн хүндэлж дууддаг гэнэ.
Сүхбаатар аймагт гурван ихэр залуу нэгэн зэрэг хуримлалаа
2015-11-27 11:23:00