8o
Улаанбаатар хот
mobile menu

Я.Очирсүх, Б.Дэлгэрсайхан нарын оффшор данс илчлэгдлээ

2016-05-09 15:32:00

Дэлхий дахиныг шуугиулаад буй “Панамын материалууд” эхнээсээ ил боллоо. Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримтыг өнөөдрөөс эхлэн олон нийтэд ил болгоно хэмээн мэдэгдээд байгаа. Тэгвэл энэ мэдээлэл эхнээсээ гарч эхэллээ. Маш нууц хэмээн яригдаж байгаа тус эрхэмүүдийн дотор Монгол Улсаас 46 иргэн оффшор данстай гэх албан бус мэдээлэл байна. Дөнгөж сая “offshoreleak.icij.org” албан ёсны цахим хуудаснаа Монголын хоёр иргэний оффшор данстай тухай мэдээлэл тавигдсан байна. Тодруулбал, Я.Очирсүх, Б.Дэлгэрсайхан нарын оффшор дансыг илчилсэн байна. Оффшор данстай илчлэгдсэн Я.Очирсүх, Б.Дэлгэрсайхан гэж хэн бэ.

Оффшор данстай Б.Дэлгэрсайхан гэж хэн бэ?

“Дорнын говь” хэмээх мах боловсруулах компаниас “Болд Төмөр Ерөө гол” гэдэг аварга групп хүртэл бизнэсээ өргөжүүлж чадсан Б.Дэлгэрсайхан нь тун нууцлаг бизнесмэн. Олон нийт түүнийг усны гүнж Укагийн экс нөхөр гэдгээр нь илүүтэй танидаг. Тэрбээр 2015”-аас бизнесийн салбарын оны онцлох хүн шагнал хүртэж байсан. Тэрбээр удахгүй болох сонгуульд төрөлх нутгаасаа нэр дэвшихээр эртнээс бэлтгэлээ базааж эхэлсэн нэгэн. Б.Дэлгэрсайхан 1964 онд Дорноговь аймагт төрсөн. 1987 - 1989 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1989 - 1992 онд ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаах газрын тасгийн даргаар ажиллаж байсан намтар арвинтай нэгэн. 1993 оноос өнөөдрийг хүртэл бизнес хийж яваа нууцлаг эрхэм. Б.Дэлгэрсайхан нь хөрөнгө мөнгө ихтэй бөгөөд Дорноговьд мөнгөөр бороо оруулдаг хэмээн түүнийг хэлэх нэгэн ч байдаг. Хөрөнгө мөнгөөр “хахсан” Б.Дэлгэрсайхан Дорноговь аймагт нэр дэвшихээр мөнгөөр бороо оруулсан тухай мэдээлэл өвөл гарсан. Аймгийнхаа нутгийн зөвлөлийн даргаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сонгогдож сонгуулийн ажлаа эхэлсэн юм.  Түүгээр үл барам сонгогчдынхоо нэр хаяг тодорхой мэдээллийг авахын тулд Iphone6 утасны болзолтойгоор Дорноговийн иргэн болоод шилжин суурьшсан хүмүүсийг нэр, утас, регисртийн дугаар, цээж зураг бүхий маш дэлгэрэнгүй судалгаатай сайтад бүртгүүлэх уралдаан зарлаж утас  хүртэл бэлэглэсэ. Мөн сар шинийн баярын өдрүүдэд ахмад бүрт 20.000 төгрөг, сүүний хамт бэлэглэсэн талаар дуулиан шуугиан өнөөдөр хүртэл дуусаагүй байна. Тэрээр 2005 оны 9 сард оффшор данс нээлгэсэн байна. Үүнээс гадна "Eiffel View Universal Holdings" гэх нэрээр бүртгэлтэй Борхүүгийн Дэлгэрсайхан гэх Монгол Улсын иргэн бүртгүүлжээ. Тэрээр 2005, 2008 онд оффшор данс нээлгэж бүртгүүлсэн байна.

Оффшор данстай Я.Очирсүх гэж хэн бэ

Оффшор данстай төрийн албан тушаалтанууд эхнээсээ олон нийтэд ил болоод байгаа билээ. Тэдний нэг нь  1999-2000 онд Монгол улсан Сангийн сайдаар ажиллаж байсан Я.Очирсүх юм. Тэрбээр Ж.Наранцацралт, Р.Амаржаргал, Н.Энхбаярын үед Сангийн сайдаар ажиллаж байсан эрхэм билээ. Тэрбээр 2013 онд  энэ талаар өмнө нь “Иймэрхүү юм гарч л байдаг юм доо, ахыг нь ямар зүгээр байлгах биш дээ. Америкт хүртэл хувийн онгоцтой хүнд хүмүүс атаархдаг. Монголд бол Ардын нам 2000 онд ялж, авлига цэцэглэснээс хойш сайд болж амьдралаа дээшлүүлсэн хүмүүст ард түмэн их атаархдаг болсон” гэсэн мэдээлэлийг өгч байсан байна. Олон нийт төдийлөн сайн таньдаггүй мөртлөө оффшор данстай нэгэн эрхмээр тодорлоо. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Лүндэг
Нэр нөлөө бүхий хүмүүсээс эхлүүлээд нууц ноёнтнууд ч гэсэн оффшор данстай гэдэг нь илрээд эхэллээ..Энэ хүмүүст ёс зүй гэж байдаг бол сонгуульд нэрээ дэвшүүлэх хэрэггүй.
2016/05/10 103.17.108.42
Зочин
Сэлэнгийн Ерөө сумын газрын баялгыг шинжилгээнд гээд вагон вагоноор нь хичнээн ч их татваргүй зөөсөн гэж нутгийн иргэд мэддэг юм билээ,Одоо илрэх цаг нь болсоон,Монголын төр дүлий ,хараагүй байсын монголын хойч үед өрөө төлөх цаг иржээ Дэлгэрсайхаан
2016/05/10 103.17.108.42
zochin
Delgersaihan gej Dornogobiin badarchin khujaa nartai niilj Selegiin gazriin bayalagiig suitgej baigaa khujaajsan mongol.Muruudchihsun gar songuulid neree devshuuleh gej guigeeed baigaa luibarchin.
2016/05/09 103.17.108.42
zochin
Ene delgersaihan chin duuchin naragiin huudiin etseg. Mash olon ehner huuhedtei. Barag 15 6 huuhed bga. Olon ehnertei. Huuhduude bugdiig n singad bailgadag gesen. Ontsgui zaluu gesen shu
2016/05/09 103.17.108.42
зочин
Олсон мөнгөө хааан ч хадгалуулахад яадаг юм. ӨӨрсдөө бүтээдэггүй, бусдад атаархагчид.
2016/05/09 103.17.108.42
24
luiwar
2016/05/09 103.17.108.42
24
luiwar
2016/05/09 103.17.108.42
Батзандан
Батзандан өнөөдөр зарлаад баллаад өгөх юм яриад байсан юу болов. Үнэн шоу гар даа
2016/05/09 103.17.108.42
tegeed ene hulgaichuud chini hedeiig nuuchihsan yum be
2016/05/09 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment