8o
Улаанбаатар хот
mobile menu

Малайзад цаазын ял сонссон Н.Золзаяагийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

2015-11-27 10:03:00

Монгол Улсын иргэн Н.Золзаяа Малайзад хар тамхины хэрэгт холбогдон тус улсын шүүхээс цаазын ял сонсоод байсан билээ. Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Тус улсын шүүх түүний гомдлыг өчигдөр хэлэлцжээ. Хурлаар анхан шатны шүүхээс Н.Золзаяад оноосон цаазын ялыг хүчингүй болгох шийдвэр гаргасан байна. Учир нь Н.Золзаяаг хар тамхи хэрэглэсэн, борлуулсан гэх баримт нотолгоо нотлогдоогүй аж. Тиймээс гэм буруугүйд тооцож ийнхүү хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment