8o
Улаанбаатар хот
mobile menu

Туркийн шүүх Сирийн босогчдыг нууцаар дэмжиж байгааг илчилсэн сэтгүүлчдийг хорьлоо

2015-11-27 10:00:00

Туркийн шүүх өчигдөр улсын нууц задруулсан хэргээр хоёр сэтгүүлчийг баривчилан хорьлоо. Тодруулбал Истанбул хотын шүүхээс Cumhuriyet сонины эрхлэгч Жан Дюндар, уг сонины Анкара дахь сэтгүүлч Эрдэм Гуль нарыг ийнхүү хэрэгт холбогдуулан шалгахаар болсон байна. Учир нь өнгөрсөн тавдугаар сард тус сонин Туркийн ачааны машинууд Сирийн босогчдод зэвсэг хүргэж байгааг харуулсан фото зургуудыг нийтэлж байсан юм. Тцс нийтлэлд Туркийн засгийн газар Сирийн босогчдыг нууцаар дэмжиж, санхүүжүүлж байдгийн баталгаа хэмээн бичиж байсан бол засгийн газраас няцаалт өгч байлаа.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment