Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Алтай” зочид буудалд мансуурч байсан иргэнийг өчигдөр саатуулжээ. Дархан-Уул аймгийн 5 дугаар багт оршин суух 21 настай эрэгтэй Д нь цайвар ногоон өнгийн нунтаг хатаасан ургамал татаж байсан аж. Эд мөрийн баримтаар гялгар ууттай хатаасан ургамал 300гр хураан авсан байна. Мөн шээс болон цуснаас шинжилгээ авч Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1-т зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгах юм байна.
Зочид буудалд мансуурч байсан иргэнийг саатуулжээ
2015-11-27 09:53:00