Төрийн өндөр болон бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг өчигдөр цахим мэдээллийн сүлжээнд байршуулжээ. Энэ онд нийт 225 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг өгөхөөс 220 албан тушаалтны мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна. Эдгээр гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад УИХ-ын гишүүн Б.Наранхүү 21 тэрбум 195 сая төгрөгний хадгаламжаараа толгой цохижээ. Удаах байрт УИХ-ын гишүүг Г.Батхүү таван тэрбум 785 сая, төгрөгөөр орсон бол С.Бямбацогт 4 тэрбум 64 сая төгрөгийн орлогоороо гуравдугаарт эрэмблэгдсэн байна. Харин хамгийн олон газар эзэмшдэг гишүүнээр Л.Эрдэнэчимэг, үнэтэй барилга байгууламжынхаа тоогоор Д.Оюунхорол зэрэг эмэгтэй гишүүд тодорсон байна. Энэ удаад хамгийн их өр зээлтэй гишүүнээр Д.Зоригт нэрлэгдсэн бөгөөд тэрбээр 4 тэрбум 250 сая төгрөгний зээлтэй аж. Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан гишүүн хоёр тэрбум 700 саяын өртэй тухайгаа ХОМ-доо мэдүүлжээ.
Хамгийн олон газартай гишүүнээр Л.Эрдэнэчимэг тодорлоо
2016-05-06 09:43:00