Сонгуулийн тухай хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталлаа. Уг хуулийг байнгын хороо болон УИХ-аар цаг сунган хэлэлцэж гишүүдийн 72.4 хувийн саналаар дэмжсэн байна. Харин тойргийн мандатын тоог тогтоох асуудлыг энэ 7 хоногт хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ. Үүнээс гадна Мөн УИХ-ын 2016 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн УИХ-ын тогтоолыг 75.9 хувийн саналаар хүчингүй болголоо. Учир нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбоотойгоор боломжгүй болсон тул уг хугацаанд өөрчлөлт орж байгаа аж. Намууд тавдугаар сарын 20-23-ний хооронд УИХ-д өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулна. Харин орон нутгийн сонгуулийн үйл явц хуучин батлагдсан хуулийн дагуу явах юм байна.
Сонгуулийн тухай хуулийг батлав
2016-05-06 07:37:00