Өнөөдрийн АН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар сонгуулийн тойргийг хэлэлцээд жижиг 76 тойргийг сонгохоор болсон байна. Жижиг 76 тойргийг сонгосон нь нэг намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөж, саналаа хуваалцахгүй хэмээн үзсэнтэй холбоотой гэнэ. Мөн том 26 тойргийг сонгосон нөхцөлд нэг намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөнө. Тиймээс жижиг 76 тойргийг сонгох нь зөв гэж үзсэн бололтой. Улмаар Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа хийх хугацаа 17 хоногийг уртасгах асуудлаа ч яриад амжжээ. Гэхдээ эцсийн шийдэл гараагүй байгаа аж.
АН-ын бүлэг жижиг 76 тойргийг сонгожээ
2016-05-05 17:19:00