УИХын гишүүн Л.Цог намд нь орж байгаа өчигдөр хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар мэдээлэх үеэрээ дурьдсан. Тэрээр "Манай нам дөнгөж шинээр байгуулагдаж байгаа нам. Одоогоор албан тушаал хуваарилалт хийгээгүй. Л.Цог даргыг УИХ-ын дэд даргын хувьд, Үндсэн хуулийг өөрчлөхөд оролцож байсан нөлөө бүхий гишүүний хувьд, ахмад хүний хувьд манай намын Бодлогын зөвлөлд орж ажиллаачээ гэсэн хүсэлт тавьсан.
Л.Цог дарга маань хүлээн зөвшөөрсөн байгаа. Манай Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намын Бодлогын зөвлөл нь гишүүдээс гадна нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн судлаачид, эрдэмтдээс бүрдэнэ." гэсэн юм. Тэд хоёулаа сонгуулийн өмнөхөн ийнхүү Шудрага ёс эвсэлийн бүлгээс гарч Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намд нэгдэж байгаа юм. Харин энэ талаар хүмүүс Г.Уянгад ганцхан Л Цог гишүүн л үнэнч фенээр нь үлдлээ гэлцэн шивэр авир хийж байна.