Өнгөрсөн өвөл сонгогчидод Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нарыг бидон тараасан гэх мэдээлэл цацагдаж, нэлээдгүй шүүмжлэл дагуулсан. Тэгвэл энэ асуудал сонгуулийн өмнө эргэн сөхөгдө Б.Батбаяр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нарыг хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн үзэж, АТГ-т шалгуулахаар болсон аж.
Тэрээр гишүүдийг төсвийн тэрбум төгрөгөөр бидон авч иргэдэд тараасан гэж үзэж байгаа юм байна. Тодруулбал тэрбээр “Төсвийн 1.0 тэрбум төгрөгөөр бидон авч, сонгогчдодоо тараасан нь УИХ-ын гишүүн Д.Ганбатын Хүнс Хөдөө Аж Ахуйн газрын дарга Д.Энхжаргалд явуулсан 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 10/9727 тоот, “Төсөл хэрэгжүүлэх тухай” бичиг. Мөн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн захирал С.Чойноровт 2014 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэх тухай”, УИХ-ын гишүүн Г.Баярсайханы Хөдөлмөрийн яам болон Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд хандан явуулсан 2014 оны “Хүсэлт уламжлах тухай” албан бичгээр тус тус харагдаж байна. Төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр аливаа бараа, үйлчилгээг худалдан авахдаа заавал сонгон шалгаруулалт буюу тендер зарлах ёстой. Гэтэл бидон санхүүжүүлсэн 1.0 тэрбум төгрөгийг ямар ч тендер зарлалгүй нэр бүхий 5 аж ахуй нэгжид / “Өсөх үе”ХХК, “Ти Ай Ложистик” ХХК, “Мебат” ХХК, “Хан теч” ХХК, “Техник импорт” ХК”/ санхүүжилт олгосон байгаа. Энэ таван аж ахуй нэгжийн дотор Д.Ганбат гишүүний өөрийн “Техник импорт” ХК байгаа нь Монгол Улсын Эрүүгийн хууль, “Авлигын эсрэг хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”, “Нийтийн ашиг сонирхлын тухай хууль”-ийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаад байгаа” хэмээсэн байна.