Өнөөдөр морин цагт сонгуульд оролцох намууд батламжаа албан ёсоор гардаж авсан бөгөөд зарим гишүүд намаасаа гарч байгаагаа ч зарлалаа.Тухайлбал, МАХН-аас Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёр гарч байгаа байгаагаа дуулгав. Гэхдээ тэд ирэх долоо хоногт намаасаа албан ёсоор гарч МАН-д элсэнэ гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл УИХ-ын дэд дарга Л.Цог намаасаа гарч Г.Уянга гишүүний намд элсэх болсноо ч зарласан юм.
УИХ-ын дэд дарга Л.Цог намаасаа гарчээ
2016-05-04 13:26:00