УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар өнөөдөр Төрийн ордонд 12.00 цагаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ хэмээн цахим хуудаснаа бичжээ. Тэдний зүгээс нам болон эвслээсээ гарч магадгүй гэсэн шум сүүлийн өдрүүдээр хэвлэлүүдээр гарах болсон. Иймээс энэ асуудлыг эцэслэхээр хэвлэлийн хурал зарласан бололтой. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва болон Ч.Улаан нарыг МАН-д элсэж магадгүй гэсэн таамаг дэвшүүлээд байна.