8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын сонгууль намын жагсаалтгүй байхыг дэмжлээ

2016-05-04 11:11:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ. Хэлэлцэж  буй асуудлын хүрээнд УИХ-ын гишүүдийн зүгээс саналаа хэлсэн юм. 

С.Дэмбэрэл: Энэ бол их ойлгомжтой асуудал. Энэ асуудлыг бид шийдэх байх. Бид дөрвөн жил болчихоод огт шийдээгүй асуудлууд байна. Энэ дөрвөн жилд татварын шинэчлэл хийнэ гэж хоёр нам амалсан. Одоо хүртэл хийсэнгүй. Яагаад вэ. Энэ дөрвөн жилд бизнесийг орчныг сайжруулъя гэсэн. Зарим хууль нь таг болсон, сонгогч дээрээ очоод юу гэж хэлэх үү. Хүмүүсийн амьдралд илүү ойр, амьдрал, ажиллах орчныг сайжруулах, орлогыг нэмэгдүүлж, тогтвортой болгох хуулиуд байгаад байна. Хоёр намын бүлгээс энэ хуулиудыг батлахыг хүсч байна.

Р.Гончигдорж: Үндсэн хууль зөрчиж орж ирсэн асуудлыг УИХ-аар хэлэлцэхгүй буцаах хэрэгтэй. Ардчилсан нийгмийн хамгийн гол зүйл бол тодорхой хугацаатай, тодорхой хуулиараа сонгууль болдог. Энэ өнөөдөр зөрчигдөж байна. Маргаашаас нэр дэвшигчдийг бүртгэх ёстой. Ардчилсан нийгэм дэх ардчилсан сонгуулийг цаг хугацаандаа явахыг хойшлуулж байна. 6 сарын дотор Сонгуулийн хуулийг өөрчлөхгүй байх суурь зарчмыг хөндөж байгаа нь хүний улс төрийн эрхийг зөрчихөд хүргэж байна. Жагсаалтыг хасахтай холбогдуулж, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авчихсан юм биш үү гэсэн мэссэжийг чулуудаж байгаа.

Б.Гарамгайбаатар: УИХ-д сонгогдсон гишүүдийн хэлж буй үгийг сонсоод үнэхээр гутарч байна. Би жагсаалтаар биш тойргоос сонгогдсон хүн. ҮХЦ-ийн дээд суудлын шийдвэр эцсийнх байдаг. Гэтэл дээд суудлынхаа шийдвэрийг дунд суудал нь үгүйсгэлээ. МАН 90 гаруй жил Монгол орныг удирдсан. Гэтэл Ираны шашны лидертэй адил шийдвэрийг захиалж гаргууллаа. Монгол Улсын парламент, намууд төлөвшөөгүй байна. Би МАН-ыг үнэхээр төлөвшсөн нам гэж ойлгож байсан чинь хамгийн төлөвшөөгүй нь байж. Энэ бол улсынхаа ирээдүй, хойч үеэ бодсон шийдвэр биш. МАН 2016 онд яаж олонх болох вэ гэсэн ганц бодолтой байна.

Ё.Отгонбаяр: МАН захиалж шийдвэр гаргуулсан гэдгийг нь нотло л доо. Битгий ийм юм ярьж байгаач.

Г.Уянга: Нэр дэвшигчид тодрох хугацаа аль хэдийнэ болчихоод байхад одоог хүртэл ямар системээр сонгуулиа явуулахаа ч шийдээгүй байна. 76 жижиг тойрог болох хувилбар руу явж байгаа гэж би сонсоод байна. Бид Цэцийн дүгнэлтийг хүлээж авчихаад яаж цаашаа явах вэ гэдгээ ярих хэрэгтэй. Жижиг тойрог болоход юу болдог вэ, яадаг вэ гэдгийг бид сайн мэднэ шүү дээ. Нийгмийн ийм уур амьсгал дунд 76 жижигсгэсэн тойргоор нь явна гэдэг 7 сарын 1 болохгүй гэх үндэслэлгүй юм

Санал хураалтаар УИХ-ын гишүүдийн олонхи нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан намын жагсаалт нь Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэрийг дэмжлээ. Ингэснээр Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөх юм. Энэ нь 76 жижиг тойргоор явах уу, томсгосон 26 тойргоор явах уу гэдгийг шийдвэрлэх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
ГОНЧИГДОРЖ ҮӨНӨГ ЗАЛГАСАН БАЙНА.. ТЭР УРТ ҮСЭЭ ТАЙРУУЛААД ... ХҮРЭЭ ХИЙДЭД СУУЖ БЯСАЛГАЛ ХИЙЖ БАЙГААД ЦӨӨХӨН НАСАА ДУУСГА ДАА. ШУНАЛ ЧИНЬ ДЭНДЭЖ ӨАЙНА
2016/05/05 103.17.108.42
Булган
"Ё.Отгонбаяр: МАН захиалж шийдвэр гаргуулсан гэдгийг нь нотло л доо. Битгий ийм юм ярьж байгаач..." Өөр хэлэх үг алга уу энэ Отгонбаярт. Эсвэл эхнэрийнхээ мөнгөний хэргийг ярина.
2016/05/04 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment