8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулганы хуралдаанаар цэцийн шийдвэрийг хэлэлцэж эхэллээ

2016-05-04 10:21:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр өглөө 09.00 цагт эхлэх ёстой байсан ч ирц бүрдэхгүй байсаар дөнгөж сая эхэллээ. Яг одоо Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэлэлцэж байна. Уг нь өнгөрсөн долоо хоногт энэ асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авсан юм. Дашрамд, Өнгөрсөн сарын 22-нд болсон Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуульд “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэж заасан нь “Үндсэн хууль” зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргасан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment