8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эгийн голын усан цахилгаан станц” барих хөрөнгийг батлалаа

2015-11-26 18:51:00

 “Эгийн голын усан цахилгаан станц” барих асуудлыг  энэ удаагийн УИХ –аас  баталж уг төслийг хэрэгжүүлэхээр болсон байна.  Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын экспорт, импорт банк хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын зээлийн 80 орчим хувийг уг станцад зарцуулагдах болов. Өөрөөр хэлбэл  Засгийн газар уг зээлийн 703.5 сая ам.долларыг Эгийн гол усан цахилгаан станц барихад зарцуулна. Уг станцын ТЭЗҮ нь   хамгийн сүүлд 2010 онд шинэчлэгдэж тооцоо судалгаа нь хийгдсэн. Цахилгаан станцыг зургаан жилийн дотор барьж 11 жилийн дотор өртгөө нөхнө гэж үзжээ. Энэхүү  нэг тэрбум ам.долларын зээлийн 20 хувийг   Мандалговийн  цахилгаан станцын агаарын шугам барихад, Эрдэнэт станцын дулааны шинэчлэлд болон  Гацуурт уулзварын авто замын өргөтгөлд мөн мах боловсруулах үйлдвэр барих  Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд тус тус зарцуулахаар төлөвлөсөн байна. Зээл нь жилийн хоёр хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөс эхний долоон жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment