Хөдөлмөрийн үндэсний нам өдгөө гурван даргын дөрвөн даргын нүүр үзээд байгаа. Тодруулбал, С.Ганбаатар, Б.Найдалаа, С,Боргил, Т.Ганболд гэх дөрвөн эрхэм тус намын дарга болоод амжсан. ХҮН-ыг анх байгуулагдсанаас нь хойш үүсгэн байгуулагч нь С.Ганбаатар хэмээн олон нийт хардаж байсан. Хамгийн сүүлд тус намын дарга С.Боргил өчигдөр мэдээлэл хийж "Хөдөлмөрийн үндэсний намын даргаар би сонгогдсон. Улсын бүртгэлд байгаа гэрчилгээн дээрх намын дарга нь ч бас би. Дээд шүүхэд байгаа лавлагаан дээрээс ч бас харж болно" гэсэн юм. Харин өнөөдөр тус намын гурав дахь дарга байсан Т.Ганболд ярилцлага өгчээ. Т.Ганболд News.mn сайтад өгсөн ярилцлагандаа “Энэ намыг санаачилсан, үүсгэн байгуулсан хүн нь С.Ганбаатар. Үйл ажиллагааг нь санхүүжүүлж яваа нь би. Намайг даргаар сонгосон гэхдээ УДШүүх дээр бүртгүүлэх гэтэл манай хэдэн нөхдүүд С.Ганбаатарыг удаа дараа унагаадаг шиг л давхар Найдалмаа гэж нэр өгч хорлож байв. Тэгэхээр 1-р сард бүртгэлтэй байсан гэдгээрээ Боргилмаа баярлаж гүйж байгаа нь тэр л дээ... Нам удирдаж зардлыг нь дааж авч явах нь битгий хэл өөрийгөө хагас дутуу тэжээж өдөртөө нэг урваж шарвадаг байж яасан ч том шунал, хийрхэл, хоосон амбиц вэ" хэмээн ярьжээ. Мөн ярилцлагынхаа үеэр С.Ганбаатарын талаар хэлэхдээ "Энэ хүн амьдралын төлөө ядарч, өлсөж, гуйлгачилж төрийн сангийн тэтгэлэггүй явсан ядуу нэрэлхүү л монгол эр. Гэхдээ энэ сэтгэлгүй хоосон сэхээтнүүдийн хажууд жинхэнэ эх орончоор боловсорсон хүн!" хэмээн тодорхойлж хэлсэн байна. Мөн тэрээр энэ сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ албан ёсоор хэлсэн байна.
Т.Ганболд: Ядарч, өлсөж, гуйлгачилж төрийн сангийн тэтгэлэггүй явсан ядуу нэрэлхүү л монгол эр
2016-05-03 11:11:00