8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Тэрбишдагва бүлгээс гарах асуудалд албан ёсны хариулт өгөв

2016-05-03 10:04:00

Үндсэн хуулийн цэцээсСонгуулийн хуулийн пропорциональ тогтолцооны заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг энэ сарын 22-ны өдөр гаргасан билээ. АН,МАН  үүнийг хүлээн зөвшөөрсөн ч МАХН одоогоор яах эсэх нь тодорхойгүй байгаа. Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганаар завсарлага авах шаардлагагүй, Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй хэмээн үзсэн. Мөн энэ үеэрээ бүлгээсээ гарна гэдгээ ч мэдэгдээд байсан. Түүнчлэн өчигдөр бүлгээс гарах өргөдлөө өгсөн гэсэн мэдээлэл гарч байсан.  УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өөрийн цахим хуудастаа албан ёсоор хариулт өгсөн байна. Тэрбээр хэлэхдээ “Миний бие нэгэн тодруулгыг албан ёсоор мэдэгдэж байна. Би твиттерт бүртгэлгүй, өөрөө албан ёсны аккаунт нээгээгүй байдаг юм. Миний нэрээр дараахь жиргээг хийсэн нь хууль бус гэдгийг хэлээд энэ талаар холбогдох хууль хяналтын байгууллагуудаар шалгуулах болно” гэжээ. 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ene 2hvn muutai yumaa
2016/05/04 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment