Хөдөлмөрийн Үндэсний Намаас хэвлэлийн бага хурал зарлаж, намынхаа дотоод нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр ХҮН-ийн дарга С.Боргил "Өнгөрсөн амралтын өдрүүдээр манай намыг АН-тай эвсэж, дэмжиж сонгуульд оролцоно гэсэн мэдээлэл худлаа гэдгийг хурлын эхэнд хэлэх нь зүйтэй. ХҮН УИХ-ын сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлж оролцоно. Яагаад гэвэл манай намыг сонгуульд оролцуулахгүй байх эрсдэл үүсч магадгүй байгаа учраас /тодорхой тойргуудад/ 20 гаруй гишүүн маань бие даан нэр дэвшихээр бүртгүүлсэн. Миний бие ч гэсэн бие даан нэр дэвшинэ. Манай намын хувьд байгуулагдаад нэг жил гаруй болж байгаа учир сайн төлөвшөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Ямартай ч бид дэвших гишүүдийн нэрсийг гаргаж байгаа. Хуулийн хугацаа нь болохоор албан ёсоор мэдээлэл хийх болно" гэлээ.
С.Боргил: Манай нам АН-тай эвсэхгүй дангаараа сонгуульд оролцоно
2016-05-02 12:48:00