Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 19 дүгээр хуралдаан ОХУ-ын Чит хотноо 11 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Комиссын хуралдааныг Монголын талаас Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Оросын талаас Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской нар ахлав. Энэхүү хуралдааны үеэр хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар, тухайлбал, зам тээвэр, түлш эрчим хүч, ашигт малтмал, аж үйлдвэр, барилга, хөдөө ахуй болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцсэн. Хуралдааны дүнгээр оролцогч талууд Протокол байгуулж, шийдвэрүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахаар тохиролцов.
Монгол, Оросын засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө
2015-11-26 16:12:00