8o
Улаанбаатар хот
mobile menu

МАХН, ИЗЗН цэцийн шийдвэрийг эсэргүүцэн жагсч байна

2016-04-29 14:06:00

Яг одоо  МАХН, ИЗНН-ын гишүүн, дэмжигчид Чингисийн талбайд Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлаас гаргасан дүгнэлтийг эсэргүүцэн тайван жагсаал хийж байна Тодруулбал Цэц хуралдаанаараа өнгөрсөн 2012 оны сонгуулиар баримталсан намын жагсаалтаар сонгогдох шийдвэрийг үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Харин энэхүү шийдвэрийг хоёр том нам болох МАН,АН нам алга ташин, толгой дохиж хүлээж авсан ч МАХН, ИЗНН  энэхүү шийдвэрийг “улстөржсөн дүгнэлт” гэж үзэж  байгаа. Өнгөрсөн онуудад энэхүү шийдвэрийг буруу гэж үзсэн хоёр ч иргэн цэцэд гомдол гаргахад хүлээж аваагүй атал сонгуулийн босгон дээр цэц гэнэт ухаарсан үйлдийг хийснийг улс төрийн зарим намууд  ийнхүү эсэргүүцэж байна. Дашрамд дуулгахад 2012 оны сонгуулиар намын жагсаалтаар МАХН-аас долоон гишүүн, ИЗНН-аас хоёр гишүүн УИХ-д суусан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment