8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Нямдорж Хоёрдугаар эмнэлэгт эмчид үзүүлэхээр дугаарлан сууж байна

2015-11-26 15:33:00

Улс төрчид, УИХ-ын гишүүд биеэ чилээрхээд ирэнгүүт гадаадыг зорих элбэг. Эсвэл эрх мэдлээ ашиглан "дээгүүр" яваад үзүүлчихдэг. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт очиж, эмчид үзүүлэхээр дугаарлан суусан нь хэрэгт дуртай “жиргээч”-ийн дуранд ийн буужээ. Гэрэл зурагт бууснаар бие нь нэлээд зовиуртай шаналгаатай байгаа бололтой. Үүнийг  харсан сошиал дахь “жиргээчид”-ийн нэг хэсэг нь “Бие нь өвдөж, хөөрхий. Жирийн иргэдийнхээ нэгэн адил дугаарлаж, эмчид үйлчлүүлэхээр сууж байгаа нь зөв. УИХ-ын гишүүдийн олонхи нь биеэ чилээрхэхэд гадаадыг зорьдог. Эс бол эрх мэдлээрээ түрий бариад дугаарлахыг ч мэдэхгүйгээр иргэдийнхээ өмнүүр дайраад эмчид үзүүлж магадгүй. Юу нь  өвдсөн юм болдоо” гэж сэтгэл зовж байхад нөгөө хэсэг нь “Дугаарлаж удаан цагаар суусандаа уур нь хүрч” гэж тайлбарлацгааж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл