8o
Улаанбаатар хот
mobile menu

24 цаг нурангин дор байсан нярайг аварчээ

2016-04-29 12:48:00

24 цаг нурангин дор байсан нярайг аварчээ

Алеппо хотод дэлбэрэлтийн улмаас 60 хүн амиа алдаж, 325 хүн шархадсан талаар Сирийн “SANA” агентлагийн мэдээлжээ. Уй гашууд автсан тус хотын авран хамгаалагчид сураггүй болсон иргэдийг хайх үеэрээ нуранги дор 24 цаг байсан таван сартай хүүг аварсан байна. Хүүгийн толгой хэсэг гэмтсэн бөгөөд аврагдах үедээ ухаангүй байсан аж  “Хүүд яаралтай эмчилгээ хийсний үр дүнд амь насыг нь аварч чадсан” хэмээн Алеппо хотын эмнэлгээс мэдэгджээ. Иргэд хүүг олсон газраас холгүй нэгэн эмэгтэйн цогцсыг олж, хүүгийн ээж байсан хэмээн таамаглаж байгаа аж. “Хил хязгааргүй эмч нар” байгууллага хүүгийн асран хамгаалагч олдох хүртэл түүнийг асарч байна. Ийнхүү амьдрах хувьтай бяцхан хүүд аз дайрчээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment