Сонгууль хугацаандаа болох болохгүй нь тодорхойгүй болж, төрийн ордон бужигнаад эхэллээ. Намын жагсаалтаар сонгогдохыг халах үндсэн хуулийн дүгнэлтийг АН.МАН хүлээж авахаар болсон ч МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл энэ асуудлыг хүлээж авалгүй гэдийчихсэн учраас завсарлага авсан. Гэвч энэ асуудлаар ард түмэн хуваагдмал байр суурьтай байна. Шудрага ёс эвслийн Д.Тэрбишдагваас бусад нь намын жагсаалтаар энэхүү суудалд заларсан. Тиймээс сонгуулийг Шудрага ёс эвсэл гэсэн наймхан хүнийг гэдийлтээр хойшлуулах асуудал яригдаж болохгүй гэсэн нэгэн байхад, жижиг намыг шахаанд оруулж байгаа хоёр том намын бодлого буруу гэдгийг ч нотлох нэгэн байна. Ямартай ч хууль номоороо явбал улс оронд онц байдал зарлаагүй л бол сонгуулийг хойшлуулах эрх тэдэнд байхгүй
Жижиг намуудын гэдийлтээр сонгууль хойшлогдох уу
2016-04-29 12:14:00