МҮАН энэ удаагийн сонгуульд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Энэ талаар М.Энхсайхан дарга өөрийн твиттер хуудастаа “МҮАН удирдах зөвлөл сонгуульд оролцохгүй, АН-ыг дэмжих шийдвэр гаргав” хэмээн бичсэн байна. Эргэн сануулахад тэд өнгөрсөн сонгуульд МАХН-тай эвсэж "Шударга ёс эвсэл" нэрийн дор оролцож байсан. Гэвч тус нам энэ удаад цэцийн гаргасан санал сонгуулийн хуультай холбоотойгоор АН-ын саналыг хуваахгүй гэсэндээ сонгуульд оролцохоос татгалзсан гэдгээ тайлбарлажээ.
МҮАН сонгуульд оролцохгүй
2016-04-29 11:01:00