МАХН-ын дарга Н.Энхбаяр болон тус намын удирдлагууд хэдхэн хормын өмнө Төрийн ордонд мэдээлэл хийлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ үеэр 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ. Түүний ялтай байх хугацаа нь Өршөөлийн хуульд хамрагдсанаар дуусгавар болсон гэв. Өчигдөр болсон УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 5 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэлсэн ч УИХ дахь “Шударга ёс эвсэл”-ийн бүлэг завсарлага аваад байгаа юм. Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр Үндсэн хуулийн цэцийг нэг асуудлаар хоёр дүгнэлт гаргаж байна хэмээн шүүмжилж ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа гэв.
Н.Энхбаяр: Миний ялтай байх хугацаа дууссан, сонгуульд өрсөлдөнө
2016-04-28 12:59:00