8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга "Би бүлгээсээ гарна" гэжээ

2016-04-27 15:34:00

УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдөр Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх хуваарьтай байсан юм. Тодруулбал, ҮХЦ-ээс сонгуулийн тухай хуульд багтсан намын жагсаалтаар сонгогддог хэсгийг Үндсэн Хууль зөрчсөн хэмээн шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар АН болон МАН-ын бүлэг Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж шийдсэн. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо өчигдөр уг асуудлыг хэлэлцээд УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн. Харин дээрх асуудлыг МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг хүлээж авахаас татгалзжээ. Тэгвэл өнөөдөр чуулганаар хамгийн түрүүнд уг асуудлыг хэлэлцэх ёстой байсан эвслийн бүлгээс завсарлага авсан. Харин бүлэг нь завсарлага авахыг дэмжихгүй байсан ганц гишүүн бол Д.Тэрбишдагва гишүүн байлаа. Тэрбээр "Ард түмний 90 гаруй хувь нь хүсээд сонгуулийн хуулийн өөрчлөлт хийгээд байхад бүлэг ийм балай юм хийж болохгүй. Би өчигдрийн бүлгийн хуралдаанд оролцоогүй. Надаар үг хэлүүлэхгүй байна. Би үг хэлсэн бол энэ завсарлага авах асуудлыг ч гэсэн болиулмаар байна" гэв. Тэгвэл хамгийн сонирхолтой нь тэрбээр микрофонгүйгээр "Би бүлгээсээ гарна" гэж орилсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Мөн дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга намуудын дарга, генсекүүдэд хандаж жагсаалтыг байхгүй болохыг дэмжихийг хүссэн уриалга гаргаад байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Баярааа
МАН болон МАХН -иудыг нэгтгэх ажилыг санаачилж дэмжиж байсан ганц хүн нь Тэрбишдагва шүү дээ
2016/05/06 103.17.108.42
зочин
Нам гэж хоосон юуманд баригдаж байхаар ард түмнийхээ саналаар явж байгаа нь зөв, Иймэрхүү түшигтэй тулхтай хүмүүсээ ад үзээд байдаг сонин тогтолцоо байна, МАХН -аас баахан дүлий мэдлэггүй нөхдүүд намын жагсаалтаар гишүүн болсон,Тэрэндээ амтшаад дахин гишү
2016/04/29 103.17.108.42
Пээ.... Арай үгүй байлгүй дээ.Энэ гараад хаачихийн бас нам байгуулах уу? Тэгвэл ч ёстой тэнэгтсэн хэрэг болно доо.Зүгээр л байж бай.
2016/04/28 103.17.108.42
Пээ.... Арай үгүй байлгүй дээ.Энэ гараад хаачихийн бас нам байгуулах уу? Тэгвэл ч ёстой тэнэгтсэн хэрэг болно доо.Зүгээр л байж бай.
2016/04/28 103.17.108.42
Пээ.... Арай үгүй байлгүй дээ.Энэ гараад хаачихийн бас нам байгуулах уу? Тэгвэл ч ёстой тэнэгтсэн хэрэг болно доо.Зүгээр л байж бай.
2016/04/28 103.17.108.42
Zub shuu dee.Uuriin gesen bodoltoi tulhtai shudarga gishuudiin neg snuu. Hamiin jagsaalt nereer baunselenge baasanjab metiin hen ch bish humuus garaad l irne snuu dee
2016/04/27 103.17.108.42
Zub shuu dee.Uuriin gesen bodoltoi tulhtai shudarga gishuudiin neg snuu. Hamiin jagsaalt nereer baunselenge baasanjab metiin hen ch bish humuus garaad l irne snuu dee
2016/04/27 103.17.108.42
Zuv
2016/04/27 103.17.108.42
зочин
зөв шдээ тууштай байгаарай энхбаяраас салаа тань шиг тулхтай хүн хэрэгтэй энхбаярыг бут ав
2016/04/27 103.17.108.42
Зочин
Тэрбишдавга ганцаарчилсан тоглолт хийж хамт олон намаасаа сондгойроод байхдаа ч яахав .Нэг л их шудрага дүр исгэгч.
2016/04/27 103.17.108.42
Ард
ОДОО Ч УУЛ НЬ ОЛОН ЖИЛ ЭНЭ УЛС ТӨРИЙН ТОГООНД БАЙСАН ХЭН НЬ ЯМАР ХОР НАЙРУУЛДАГЫГ МЭДДЭГ БОЛОО БАЙЛГҮЙ ДЭЭ ГАЙГҮЙ БАЙГАА ДЭЭРЭЭ ЗӨВ ЗАМАА СОНГОСОН НЬ ДЭЭР БАЙХ ШҮҮ АРД ТҮМЭН ЦАГ ИРЭХ ТУСАМ ЮМНЫ НААД ЦААДАХЫН УЧИРЫГ ГАДРАЛДАГ МЭДДЭГ БОЛООД БАГАА ШҮҮ ТА НА
2016/04/27 103.17.108.42
хөгшин азарга жороо сурдаг аа гэж.
хөгшин азарга жороо сурдаг аа гэж...
2016/04/27 103.17.108.42
Hhh
Zuv
2016/04/27 103.17.108.42
Hhh
Zuv
2016/04/27 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment