Монголчууд өр өр бас дахин өр гэсэн тогтолцоогоор явж байна. Хамгийн сүүлд л гэхэд Энэтхэг улс нэг тэрбум ам доллар зээлэх асуудал яригдаж сайд нар хүртэл өөр , өөрсдийнхөө салбарт хөрөнгө оруулахаар зэхэж гар шуугаад өрсөлдөөд эхэлсэн. Бэлэн зүйлийг авах нь сайхан ч буцаагаад өгөхөд бэрх гэдгийг мэдэх хүн олон. Төр засаг мөнгө зээлж хэрхэн зарцуулахаа бодож баясаад эхлэсэн энэ цаг үед эгэл ард л тэдний өмнөөс өртэй болох нь хэмээн эмзэглэж байна. Эх сурвалжийн мэдээллээр Энэтхэгээс зээлэх нэг тэрбум ам.долларын жилийн хүүг 1,75 гэж мэдээлж байна. Ямартай ч ЗГ дахиад л өр тавьж, Монголын өрийн хэмжээ дахин нэмэгдлээ.
ЗГ ээлжит зээлээ Энэтхэгээс авна
2016-04-26 15:47:00