Төрөөд 3 хонож байсан хүүхэд нохойд бариулж нас барсан хэрэг Сан Диего хотноо гарчээ. Хүүгээ өлийдөж аваад гуравхан хонож байсан ээж телевиз үзээд сууж байхад нь тэдний тэжээсэн нохой хүүхдийг нь зуусаар дэргэд нь иржээ. Цус нөжтэйгөө холилдсон хүүгээ яаралтай эмнэлэгт хүргэсэн ч бүх зүйл оройтсон байсан гэдгийг орон нутгийн цагдаа мэдээлжээ. Нохойг хосууд 2 жилийн өмнөөс гөлөг байхаас нь тэжээж эхэлсэн бөгөөд стафф үүлдэрийн эрлийз нохой байжээ. Амьтны хяналтын төвөөс хэргийн дараа нохойг тусгаарлаж галзуу өвчинтэй эсэх шинжилгээг хийлгэжээ. Нохойгоо унтуулах тариа хийлгэх эсвэл амьд үлдээхийг хүүгээ алдсан аав ээж өөрсдөө шийдэх аж
Гурав хоногтой хүүг нохой нь хөнөөжээ
2016-04-26 12:00:00