8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэл хотуудад халдлага үйлдэхээ мэдэгджээ

2016-04-26 11:07:00

Нийслэл хотуудад халдлага үйлдэхээ мэдэгджээ

“Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 10 минут үргэлжлэх видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Тэрхүү бичлэгт тус бүлэглэл тун удахгүй Парис, Брюссель хотноо халдсан шиг Берлин, Нью Йорк, Ром хотноо халдлага үйлдэхээ мэдэгджээ. Тэд “Бид энэ удаад улсын зүрх болсон нийслэл хотуудад халдлага үйлдэх болно. Дээр дурьдсан нийслэлүүдэд тун удахгүй халдлага үйлдэнэ. Халдлага үйлдэх исламын дайчид бэлтгэлээ хийсээр байна” гэж хэмээжээ. Энэхүү мэдэгдлийн дараа  Парис хотноо үргэлжилж буй онц байдлыг гурван сараар сунгах шийдвэр гаргажээ. Харин  АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Их Британи, Саудын Араб улсад хийх төрийн айлчлалаа өндөрлүүлээд өчигдөр Герман улсад хөл тавьжээ. Энэ үеэрээ тус бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаагаа эрчимжүүлэх санал тавьж, олон улсын цэргийн эвслийн уулзалтыг хүртэл зохион байгуулжээ.  Харин хэт даврагчид “Обама дайныг эхлүүллээ” гэж мэдэгдсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Yasan ch ih baildah hobbitoi lalaryyd we delhiin 2 r dainii ved tag chig baisiin baij
2016/04/27 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment