Олны дунд шилэн нэрээрээ танигдсанБ.Цогтгэрэл Нийслэлийн удирдлагаас шагнуулсан аж. Тэрээр Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн 200,000 дахь үйлчилгээний ёслол дээр ийнхүү охиныхоо хамт өргөмжлөл гардан авчээ. Түүний энэхүү шагнал авсанд шудрага хүнийг урамшуулжээ гэж сайшаах хүн олон байгаа аж. Түүний энэхүү шагналын талаар Хас-ын Ч.Ганхуяг “Шилэн Цогоодоо иргэний хувьд баярлалаа! Бат-Үүл даргад бас ийм шудрага байгаад хувиасаа баярлалаа. Бид бүгд Монголчууд. Бид бүгд энэ улсдаа сайн сайхныг л хүснэ. Нам биднийг талцуулах ёсгүй. Улсаа хөгжүүлж уралдах нэгдэл. Хоорондоо уралцах зэвсэг бишээ” хэмээн сэтгэгдлээ бичжээ.
Шилэн Цогоог сайшаажээ
2016-04-26 10:41:00