Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх байсан. Гэтэл энэ асуудлыг Ерөнхий сайд хүлээн аваагүй байна. Ерөнхий сайдын зүгээс Хууль зүйн сайд Д.Дорлигжавт “Аль ч Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг, ажилласаар ирсэн. Хэрэв та танхимын зарчмаар ажиллаж чадахгүй бол өргөдлөө өг” хэмээн Д.Дорлигжавыг загнажээ. Багаар ажиллаж чадахгүй бол өргөдлөө өг гэсэн Ерөнхий сайдын зэмлэлийг хүртсэн Хууль зүйн сайд Засгийн хуралдаанаа орхин гарсан байна. ЦЕГ-ын дарга Р.Чингисийг чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж чадсангүй.
Д.Дорлигжавыг ажиллаж чадахгүй бол өргөдлөө өг гэв
2016-04-25 18:37:00