8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Батзанданд хувийн өмчид халдах дархан эрхийг хэн өгчихөв өө

2016-04-25 11:30:00

“Нарантуул” олон улсын худалдааны  төвийнхөн УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд гомдол гаргаж,  энэ төвд лангуу түрээсэлдэг 1200 гаруй хүн Ж.Батзандан гишүүнд мэдэгдэл хүргүүлжээ. Өргөдлийн байнгын хороог тэргүүлдэг эрхэм гишүүн өнгөрсөн амралтын өдөр “Нарантуул” худалдааны төвийн байран дээр цагдаа, онцгойгийнхныг дагуулж очоод сүрийг үзүүлжээ. Уг нь бөс барааны хэсэгт гарсан галаас болж хохирсон хүмүүсийн төлөө явж байна гэсэн гоё тайлбартай очсон юм билээ. Гэтэл огт өөр яриа үүсгэж,  түрээсийн гэрээгүй, компанитай эрх зүйн харилцаа үүсгээгүй хүмүүст лангуу өгөхийг шаардсан гэнэ. Бүр гүйцэтгэх захирлынх нь өрөөнд орчихоод “Энэ асуудлыг шийдэхгүй бол өрөөнөөс чинь гарахгүй” хэмээн дарамталжээ. За тэгээд “Дахиад гал гарвал газрыг чинь хурааж авна”, “Ашгийг чинь тооцож  үзэхэд сарын 600 сая төгрөг болж байна, ерөөсөө татварын шалгалт оруулна, мэргэжлийн хяналтаар шалгуулна” гэх мэтээр ёс зүйгүй авирлаж, цагдаа нараар ажилчдыг нь хөөлгөж, телевизийн камерын өмнө ташаа мэдээлэл хийж юм юм л болж.

Сонгууль дөхсөн энэ үед улстөрчдийн гаргадаг популист, хэнээрхсэн шоуны нэг байж мэдэх юм. Гэхдээ эдийн засаг таагүй ийм цагаар олон хүний амьжиргаа болсон худалдааны төвийн газрыг хурааж авна гэдэг улс төр хийх сэдэв огт биш.  Энэ захаас 100 мянган орчим хүн амьдралаа залгуулж, бизнес эрхэлдэг. Энэ худалдааны төвд төрөөс юу ч нэхэж шаардалгүйгээр амьдралаа товхийтэл аваад явчихдаг хүмүүс завгүй ажилладаг. Нэмж хэлэхэд Монголын 361 сумын жижиг, дунд бизнес эрхлэгчид ч “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс бараа материалаа хамгийн хямд үнээр татдаг. Тэгэхээр газрыг нь хураана гээд байгаа худалдааны төв улсын эдийн засгийн эргэлтэд өөрийн гэсэн орон зайгаа хэдийнэ эзэлчихсэн гэсэн үг.

 Магадгүй Ж.Батзандан гишүүний энэ үйлдэл бусдад таалагдах гэсэн зүгээр нэг шоу биш  “Наран туул” худалдааны төвийн газрыг авч, өөр хэн нэгэнд өгөх далд санаархал байхыг ч үгүйсгэх аргагүй. Ямартай ч лангуу түрээслэгчид амьжиргаа болсон худалдааны төвийнх нь газраар улс төр хийж, ямар нэг сөрөг шийдвэр гаргуулахад хүрвэл  зүгээр суухгүй тэмцэнэ гэдгээ эрхэм гишүүнд уламжлаад гарын үсгээ зурцгаачихсан. Худалдааны төвийн газрыг ямар нэг аргаар булааж авахад хүрвэл өчнөөн хүн эсэргүүцэж босоход бэлэн болчихсон гэсэн үг. Онцолж хэлэх бас нэг зүйл байна. “Нарантуул” худалдааны төвд зуу гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө бариад байгуулчихсан. Ж.Батзандан гишүүний дарамталж сүрдүүлээд байгаа шиг газрыг нь хураагаад авчихлаа гэж бодъё. Тэр газар дээр байгаа хувийн компанийн өчнөөн тэрбумын өмчийг бас хураах уу.

“Нарантуул” бол 15000 гаруй ажлын байр бий болгосон том худалдааны төв. Улсад татвараа ном ёсоор нь төлдөг хувийн компани. Газрын хуулийн дагуу газраа эзэмшиж ашигладаг, газрын төлбөрөө цаг тухайд нь хийдэг зуу зуун компанийн нэг. Ж.Батзандан бол УИХ-ын гишүүн. УИХ-ын гишүүний эрхийг УИХ-ын тухай хуулийн 7.1.1-7.1.26 хүртэлх заалтуудад тов  тодорхой заагаад өгчихсөн. Эрхэм гишүүнд хуулиар олгосон эрхүүдийг нэг бүрчлэн уншлаа. Тусгай удирдамжаар хөдөлдөг  цагдаа хүчнийхнийг амралтын өдрөөрөө дур мэдэн дагуулаа болгох эрх лав алга. Өмч нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хувийн компани руу дайран орж, бизнесийн нэр хүндэд нь халдах эрх бас харагдсангүй. Ер нь бол УИХ-ын гишүүд хууль зөрчсөн, хүний эрхэд халдсан асуудалтай танилцахын тулд л ямар ч байгууллага руу саадгүй нэвтрэх эрхээ эдлэх ёстой.

Ж.Батзандан Ардчилсан намын гишүүн. Ардчилал, хүний эрх гэж ярьдаг хэрнээ хувийн өмчийг хууль бусаар булааж авна гэж зүтгээд унасан нь хачирхмаар. Яаж ч бодсон байж боломгүй үйлдэл гэж харагдаж байна. “Нарантуул” худалдааны төвд хувийн компанийн олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шингэсэн. Бараг хорин жилийн тэртээ тухайн үедээ хамгийн том бүтээн байгуулалт “Нарантуул” дээр өрнөж байсныг Монгол даяараа мэднэ. Ж.Батзанданг  жагсаал зохион байгуулж, гудамжны улстөр хийж УИХ-ын гишүүн болсныг ч бултаараа андахгүй. Одоо хийж байгаа алхам нь өмнөхөөсөө дээрдээд байх юм алга. Харин ч олон мянган хүний амьжиргааг салгах эрсдэл дагуулсан улстөр хийгээд  эхэллээ. Ж.Батзандан өмнөх шигээ олны тархийг угааж улстөрд орсноосоо  ч уршиг ихтэй аргыг энэ удаа сонгочихоод байна. Эрхэм гишүүний энэ үйлдлийн цаад зорилго нь чухам юу юм бол?

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
БЗД-ийн хамаг барилгын тендэр аваад ханахгүй одоо бор зүрхээрээ ард түмнээ тэжээх ажлын байрыг нь гарган зүтгэж бгаа Сайхансамбуугийн газрыг булаан авахаар зэхэж бгаа юм бхдаа . Эд нар чинь газрыг нь булаахдаа гаргууд сайн мэргэшиж байх шиг бна даа шоучид
2016/04/26 103.17.108.42
зочин
энэ одоо больмоор юмаа. улс төрөөр хөөцөлдөх хэрэг байнуу. хмм
2016/04/25 103.17.108.42
Zochin
Boliochee chi songuuli doxonguut neg l ix olon uym xytssan ylsyyd songogdood garangyyt tag ta nariig yamar medexgui bish myy ch sain ch naad zax dotor chin olon myangan xunii amidral yawj bgaa shuu teneg malaa
2016/04/25 103.17.108.42
zochin
Худлаа шоучин, Уянгын өрөөсөн дугуй - популист!!!
2016/04/25 103.17.108.42
zochin
Худлаа шоучин, Уянгын өрөөсөн дугуй - популист!!!
2016/04/25 103.17.108.42
Songogch
Bi Batzandand sanal ogoxoor shiidsen sh dee. Chamaig bichsenii daraa
2016/04/25 103.17.108.42
үү
түрүүний бөөс толгойд гарна гдг үг бдаг энэ магнайтайгаа шоронгоос мултрах гэж АНд элсээд одоо бүр алингаа алдаж бнадаа хөөрхий
2016/04/25 103.17.108.42
батзандан одоо больмоор юм дөө
2016/04/25 103.17.108.42
Батзандан гишүүний популист, хэнээрхсэн шоу
2016/04/25 103.17.108.42
Zochin
Cонгуулийн шоу хийх мөрөөрө хийхгүй энэ зах дээр бидний аав ээж намайг болон дүү нарыг минь боловсрол мэдлэгтэй болгохын төлөө ажиллаж худалдаа наймаагаа хийсээр ирсэн, нэгэнт танигдсан худалдан авагчтай болохын тулд өчнөөн жил хөдөлм
2016/04/25 103.17.108.42
undral
chi malaa end ingej eliirch bhaar yawj ehner huuhdee surgaach ger bulee ch tuwshitgej chdahgui bgaa hun uls udirdahaar ene mongol yah we ard tumeen
2016/04/25 103.17.108.42
Bairand ni l bailga l daa.
2016/04/25 103.17.108.42
зочин
Сайхансамбуу наад малаа өшиглөөд явуулахгүй яасын энэ одоо шоу хийж ханадаггүй л юм байх даа эргүү чинь
2016/04/25 103.17.108.42
zoloo
Батзандан тэнэгээ одоо болиоч дээ чи юу хийж гийгүүлэвээ энэ улс эх оронд хийх юм байхгүй идэж уух боломж олдохгүй болохоор нь жирийн ард иргэдийн хоолыг булаах дээрээ тулсан уу арчаагүй юм бэ чи наана чинь ганцхан чиний хар толгой биш олон хүний амьдрал
2016/04/25 103.17.108.42
zoloo
Батзандан тэнэгээ одоо болиоч дээ чи юу хийж гийгүүлэвээ энэ улс эх оронд хийх юм байхгүй идэж уух боломж олдохгүй болохоор нь жирийн ард иргэдийн хоолыг булаах дээрээ тулсан уу арчаагүй юм бэ чи наана чинь ганцхан чиний хар толгой биш олон хүний амьдрал
2016/04/25 103.17.108.42
qwerty
uur hiih ajil oldohgui bgaan bhdaa sanaa tavih ymaa olj ydah ymaa uls oron ni hetsuu bhad ydarsan irgedeer dalim hiichih ymaa
2016/04/25 103.17.108.42
magnai
batzandang dahin songoj bolohgui shuu mongolchuudaa
2016/04/25 103.17.108.42
magnai
batzandang dahin songoj bolohgui shuu mongolchuudaa
2016/04/25 103.17.108.42
муу хужаагийн гар хөл
2016/04/25 103.17.108.42
zochin
Batzandan gishuunee show hiihee zogsooj urdah ajlaa hiigeech. Ene olon hunii amidralaar ingej arai ch bolohgvi blgvi de. Yos zuitei bgaacheee
2016/04/25 103.17.108.42
Батзандан төрөө хужаа хүмүүст зараад эхэлчихсэн луйварчин гэж болхоор хүн дээ .Иймэрхүү хүмүүсийг төрөөс гаргаж гэмээн манай төр өнөөдөр цэвэршнэ.
2016/04/25 103.17.108.42
Сонгууль дөхөөд ирэхээр сайн хүний дүрд тоглоод хүмүүсийн амархан хуурчих юм аа
2016/04/25 103.17.108.42
Сонгууль дөхөөд ирэхээр сайн хүний дүрд тоглоод хүмүүсийн амархан хуурчих юм аа
2016/04/25 103.17.108.42
Showdah muruuru showdahgui muruuru hudulmurluj bgaa humuust bitgii gai bolooroi batzandan guai. Songuuli duhhuur sain hunii tsarai esgesen muusain luivarchid
2016/04/25 103.17.108.42
хятадын танлуу бүлгийн гар хөл болсон энэ амьтан иргэдийн төлөө дуугарах уу шал худлаа шоу хийж байна дөө
2016/04/25 103.17.108.42
эрхэм гишүүний сонгуулийн шоу эхэлжээ тэр иргэдийн саналыг авах гэж л ийм жүжиг тавьж байна
2016/04/25 103.17.108.42
энэ тийм л иргэдийн төлөө гэсэн сэтгэлтэй юм бол яагаад урьд нь шатхад ирээгүй юм
2016/04/25 103.17.108.42
Zochin
Zah, olon niitiin tsengeenii gazar ezemshichid bolon baishingiin dor avto machinii garaj ajilluulagsad, barilgiin companiud busdiin ami nas. ed hereniin emne huleeh hariutslagiin daatgal hiigeegui bol erhiig ny olgohgui huuli baikh heregtei baina. Alivaa
2016/04/25 103.17.108.42
Saikhansambuugiin hajud chamd hiij bvteesen yag yu bna wee... Chinii hiisen bulihaig udahgui olon niited el bolgono... Mongol ulsiin ihk hurliin gishvvn iimerhkvv yumnuud bhad ene uls yag yaaj hugjih yum bee.....
2016/04/25 103.17.108.42
Batzandang TEG-aar shalguulah heregtei hyatadiin Tanluu gej companaas sanhvvjilt awdag... Ene metiin turd shurgalsan nowshnuud odoo bolih heregtei...!!!!!!! Hudlaa yadarsan hvmvvsiin zowlongoor songuuliin showuugaa hiij bna
2016/04/25 103.17.108.42
Худлаа гар ш дээ ШОУ хийж байна
2016/04/25 103.17.108.42
247
Hulh gardaa dahij songoj bolohgui gar
2016/04/25 103.17.108.42
зочин
Баянзүрх дүүрэг налайхын бүх барилгын тендэрийг авсан гээ биздээ энэ нөхөр
2016/04/25 103.17.108.42
zochin
bas l heneggui ih medegch eliiregchiin neg shu de songuuliin surtalchilgaa ehelchihsen ymuu huuliaraa arai boloogui l baigaa biz de
2016/04/25 103.17.108.42
ZANDANG TSOHIOD UNAGAHGUI YAASIIN BEEE HUDLAA SHOW HIIGEED
2016/04/25 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment